See our *New site*





7 August 2005

Данбадаржайлин хийд 240 нас хүрч, "Тумба-ши" шүтээн залагдав




Бурхны шашны "Данбадаржайлин" хийд үүсгэн байгуулагдсаны 240 жилийн ойтой давхцан уг хийдийг шинэчлэн засварлах төслийн арга хэмжээ болон, эв нэгдлийн бэлгэдэл "Тунба-Ши" шүтээнийг залах ёслол өчигдөр буюу намрын эхэн сарын шинийн гуравны Балжиннямтай бэлгэт сайн өдөр тохиов. Уг үйл ажиллагааг
"Данбадаржайлин" хийдийн тэргүүн Д.Дашрэнцэн нээлээ. Тэрээр одоо 96 насыг зооглож байгаа бөгөөд уг хийдийг дахин үүсгэн байгуулагч нь билээ. Нээлтэнд Монголын Гандантэгчлэн хийдийн тэргүүн, хамба лам Д.Чойжамц, Монгол Улсаас Япон улсад суусан анхны Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Дамбадаржаа, Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайд Тодо Тацуо нарын хүмүүс ирсэн байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын мэндчилгээг Ерөнхийлөгчийн дэргэдэх шашны асуудал эрхэлсэн зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Цэдэндамбаа хүргэсэн юм.

Хүндэт зочид мэндчилгээ дэвшүүлсний дараа хамба лам Д.Дашрэнцэн тэдэнд тусгалан равнайлж бэлтгэсэн "Тунба-Ши" шүтээнийг өргөн барив. Мөн тэрбээр элчин сайд
Тодо Тацуод "Тунба-Ши "-г гардуулахдаа Монгол-Японы цаашдын цаашдын хамтын ажиллагаа улам бат бэхжиж эв найртай байхыг ерөөж байсан юм.

Ойн баярт Япон улсаас 62 зочид, Монголд амь үрэгдсэн япон цэргүүдийн хойчийг хүндэтгэхээр ирсэн бөгөөд зарим нь Цогчин хийд эмнэлэг байх үед сувилуулж байсан аж. Тэр утгаараа Монгол Японы найрамдлын харилцааны нэгэн том гүүр болох амь үрэгдсэн япон цэргүүдийн дурсгалд зориулсан суврагыг "Данбадаржайлин" хийдэд босгожээ.

Тус хийдийг шинэчлэх төсөвт нийтдээ хоёр тэрбум 500 мянган төгрөг зарцуулагдахаар төлөвлөгдсөн бөгөөд 240 жилийн өмнөх хэлбэрээр нь засварлах гэнэ. Энэ их ажлын санхүүжилтийг гадаад дотоодын буяны байгууллагуудын хандиваар, ойрын 5-10 жилийн хугацаанд босгоно гэнэ. Дээрхи ажлуудыг хүндэт зочид болон сүсэгтэн олонд танилцуулсаны дараагаар мандал өргөх еслолд хотын мэр М.Энхболд хүрэлцэн ирсэн юм.

1 Comments:

At Sat Sept 24, 01:28:00 am GMT+9, Anonymous Anonymous said...

hey, you seem to be proficient in Mongolian language... Compliments!

btw, I just came across your blog by sheer accident and read some of the posts. Your blog is interesting.

 

Post a Comment

<< Home
















Blogarama - The Blogs Directory Listed on BlogShares Travel Blogs - Blog Top Sites Subscribe with Bloglines Global Voices Online - The world is talking. Are you listening?
Mongolia Sites